Тайлбар


“LIQUID OXYGEN DROPS” PRODUCT
ШИНГЭН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭЛДМЭЛ

 
Улсын бүртгэлийн дугаар: F20150126NT00658
Үйлдвэрлэгч: World Health Enterprise LLC,  USA Miami FL33137

 

Хэрэглэх заалт:

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг байнгын хэрэглээ, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний нэмэлт чиглэлээр ашиглаж байна. Дараахь нөхцлүүдээс шалтгаалан хэрэглэнэ

Үүнд:

1. Агаарын бохирдол, үйлдвэрлэлийн орчин /хүнсний, оёдлын, ил болон далд уурхайн бүс гм/

2. Антиоксидант- жирэмсний хордлого, халдвар, нойргүйдэл тэжээлийн дутагдал, бодисын солилцооны хямрал, гормоны өөрчлөлт, тамхидалт, архины хордлого-шарталт, стрестэх.

3. Хүчилтөрөгчийн дутал /гипокси/ нь амьсгал, зүрх судас, мэдрэлийн болон бусад системүүдийн үйл ажиллагааг гүнзгий өөрчлөлтөнд оруулдаг ба үүнд.

  • Амьсгалын архаг дутагдал- уушигны механик гемодинамик-өөрчлөлт, ачаалал даах чадвар, уушигны гипертензи,
  • Зүрх судасны дутагдал,
  • Тархины үйл ажиллагааны өөрчлөлт /тархины судасны атерсклерозын гэмтэл , цус харвалтын дараахи өөрчлөлт, гипертонийн энцефалопатия, толгой эргэх, судасны гаралтай тогойн өвдөлт-мигрень, сэтгэцийн үйл ажиллагааны хямрал,/
  • Тархины цусан хангамжийн өөрчлөлт,
  • Хүүхэд болон өсвөр насныхны оюуны үйл ажиллагааг сайжруулах,
  • Яршил шархны эдгэрэлтийг сайжруулах,
  • Идэвхитэй хөдөлгөөн хязгаарлагдсан болон хэвтрийн хүмүүс байнга хэрэглэх шаардлагатай.

4, Нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах /үр хөврөл гэмтэх, дутуу төрөх гм/,

5, Хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг сайжруулах, дэмжихэд энэ бэлдмэлийг хэрэглэх нь зохимжтой.

Орц, тун хэмжээ:

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь цэвэршүүлсэн ус, ууссан хүчиртөрөгч, минералуудаас бүрдэх тогтвортой нэгдэл юм. Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь дараахь орцтой.                                                              

Coponents:   Орц :

Formula :  Хувь хэмжээ :

Цэвэршүүлсэн ус   Distilled water    (H2O)

87,72%

Шингэнхүчилтөрөгч /шингээгдсэн/ D.Oxygen (O4)

10,00%

Сoдийн хлорид ба минералууд Tace Minerals*NaCl

2,28%

(Н2О4)    Totals:   Бүгд:

100,00%

Уг бүтээгдэхүүн нь амьтаны гаралтай, генетикийн өөрчлөлтэй бодис агуулаагүй ба ямар нэгэн мансууруулах, донтуулах, сэргээшийн төрлийн бодис агуулаагүй болно Мөн микробиологийн лаборторийн шинжилгээгээр эмгэг төрөгч илрээгүй болно. Хордолтын зэрэг 0,00. pH-8.460. Усанд сайн уусна.

Үйлчлэх механизм,

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь хүний биед хэрхэн шингэдэг вэ?

Шинжлэх ухааны нотолгоогоор шингээгдсэн хүчилтөрөгч нь /жүүс болон усанд дусаасан/  амаар дамжин ходоодны салстын жижиг судлуудаар нэвчиж цусны урсгалд орж биеийн эд эсүүдэд хурдан тархана. MД, Артур Гейтин цусны плазм-д ойролцоогоор 3% ийн хүчилтөрөгч агуулж байдаг, цусны улаан эс /гемоглобин/ үлдсэн 97% ийг хүчилтөрөгчөөр баяжуулах ёстой гэдгийг судалгаагаар баталжээ.

Хүчилтөрөгч нь улаан эсэд дамжихдаа шаардлагатай байгаа /хэрэгцээнийхээ хирээр/ хүчилтөрөгчийн хэмжээгээр бодисын солилцооны замаар плазмд шингээгддэг, Эдгээр улаан эс нь бие махбодийн эд эсийг хүчилтөрөгчөөр баяжуулан СО2-г  буцаан татах маягаар эргэлтэнд ордог. Бүтээгдэхүүний минералууд нь бодисын солилцоонд орох , улаан эсүүдийг хүчилтөрөгчөөр нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Бодисын солилцоо сайжирч минералууд ихэссэнээр минералууд нь уушигны тараагуур судсанд сайнаар нөлөөлдөг нь амьсгалын замаар авч буй хүчилтөрөгчжих процесст дэмжих ач холбогдол өгдөг.

Хүчилтөрөгчөөр баяжигдсан улаан эсүүд нь цусны эргэлтэнд орж, эд эрхтнүүдэд очин хүчилтөрөгчийг дамжуулж эргэж нүүрстөрөгч, илүүдэл бодисуудыг тээж зөөвөрлөн эргэлтэнд ордог цикл процесс юм.  Уг бэлдмэлийг хэрэглэснээр

Хүчилтөрөгчийн хангамж сайжирна:

  • Биеийн энерги нэмэгдэж, дархлаа сайжирч, эд эсүүдийн чадварыг дээшлүүлэх ба эрүүлжих процессыг хурдасгана.

Бодисын солилцоог идэвхижүүлнэ:

  • рН-г тогтворжуулна, хордлого тайлна, ядаргаа тайлах зэрэг эерэг үзүүлэлтэй.

Хэрэглээ,

Дээрхи биед үзүүлэх үйлчилгээнээс харахад ямар ч насны, аль ч хүйсний хүн түүнчлэн жирэмсэн эхчүүд, зүрх судасны дутагшмалд орсон бүх хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой үйлчилгээ үзүүлж байна, Хүчилтөрөгчийн хомсдолтой агаарын чанар муутай орчинд ажилладаг хүмүүст 1-рт Хүчилтөрөгчийн хангамж сайжруулах, 2-рт Хордлого тайлах үйлчилгээг байнга биедээ авч байх шаардлагатай тул энэхүү бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж дадахыг зөвлөж байна.

Зөвлөж буй хэрэглээ,

Өглөө өлөн үед 8-10 дуслаар усанд уусган хэрэглэх ба өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө, эсвэл хооллосноос хойш 2 цагийн дараа хэрэглэвэл биед үзүүлэх физиологийн нөлөө өндөр байна. Өдөрт хамгийн багадаа 1 удаа хэрэглэнэ.

Бусад төрлийн эмчилгээ болон витаминуудын хэрэглээний үед зэрэгцэж хэрэглэж болно Бодисын солилцоо эрчимжиж, хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэх ба бүхий л төрлийн эмчилгээг дэмжинэ.  

Хэрэглэх Заавар:

  • Насанд хүрэгчид 8-10 дуслаар,
  • 12 нас хүртэлх хүүхдэд 4-5 дуслаар,
  • 0-1 насанд 1-2 дуслаар

цэвэр ус жүүсэнд уусгаж эсвэл хэлэн дээрээ шууд дусааж хэрэглэнэ. Өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.

Төмөр эд зүйлд найруулахгүй хутгахгүй /төмөр халбага, аяга/, Хийжүүлсэн ус ундаа, Халуун шингэнд /халуун ус, цайнд/ найруулж хэрэглэхгүй. Хүүхдээс хол байлга, нүд хамарт дусааж хэрэглэхийг хориглоно.

Нүдэнд орсон тохиолдолд усаар зайлж угаана.