Бидний тухай


Новалинк ХХКомпани нь 2006 онд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан ба “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа өнөөг хүртэл тасралтгүй явуулж байна.

Новалинк Уламжлалт эмчилгээний эмнэлэгийг 2006 онд үүсгэн байгуулж мөн оноос эрүүл мэндийн чиглэлд ЭХ-07/22/2919 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны үзлэг, оношлогоо, дүрс оношлогооны тусламжтайгаар эмчилгээ үйлчилгээг гүйцэтгэж байна. Хүний биед хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалан үүсдэг өвчлөлүүдийг оношлон эмчилж, урьдчилсан сэргийлэх талаар зөвөлгөө, зааварыг хүн ардад өгсөөр байна.

Бусад байгуулагуудтай гэрэээгээр хамтран ажилладаг ба ЭХО оношлогоо, эмчилгээ, хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар сургалт явуулдаг. Хамтран ажилладаг байгууллагуудад: “АПУ” ХХК, Танан Импекс ХХК, Баянхонгорын Бөмбөгөрийн алтны уурхай, “Номин Констракшн Девелопмент” Групп, “MCS Пропертийз” ХХК, Макс Групп зэрэг олон арван байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

2012 оноос “Новалинк” эмнэлэгэт шинэ эмчилгээний багаж төхөөрөмжүүдийг авч суурилуулан уламжлалтын эмчилгээний шинэ арга техникийг хэрэглэн үйлчлүүлэгчдийнхээ эмчилгээний чанарыг дээшүүлж байна. Мөн оноос “Новалинк” эмнэлэгийн их эмч Б.Нарантуяагаар ахлуулсан манай хамт олон хөдөлмөрийн эрүүл ахуй, ажилчдын ажлын байрнаас үүсэх өвчлөл, түүнээс сэргийлэх талаар судалгаа шинжилгээний ажил явуулж олон үр дүнд хүрсэн ба АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо тогтоон судалгаа шинжилгээний ажлыг явуулж байна.

Мөн 2012 оноос АНУлсын “World Health Enterprise” групптэй хамтран ажиллаж Эмйин бус хэрэглээг дэмжих зорилготойгоор : антиоксидант (хоргүйжүүлэх) үйлчилгээ бүхий Хүчилтөрөгчийн хангамж дээшлүүлэх зориулалттай “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл” бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэр дээрхи хүн амд хэрэглэх, үр дүн, бизнесийн судаглгааг хийв. “Liquid Oxygen Drops” буюу Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэлийг 0001021 тоот Монгол Улсын эмийн Биологийн Идэвхит Бүтээгдэхүүний бүртгэлд бүргүүлсэн байна.

2013 онд ХХ-13/23/0109 тоот эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах Биологийн Идэвхт Бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөл авч 2015 оноос “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг”  АНУ-с импортлон оруулж ирэн худалдаалан борлуулж байна. Мөн хэрэглэгчдийн дунд үр дүнгийн талаархи судалгаа явуулж байна.

Улаанбаатар хот орчмын агаарын бохирдолтой орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүст сайн үр дүн гарч байгаа ба хөдөлмөрийн эрүүл ахуйн зориулалтын бүтээгдэхүүн болж олон компани аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн эрүүл ахуйн үүднээс авч хэрэглэн эерэг сайн үр дүнд хүрсээр байгаа билээ.

Манай компанитай харьцдаг олон арван хүмүүс компаниуд, мөн манай  хэрэглэгчид Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл Бүтээгдэхүүнд гарч буй үр дүнгүүдээс шалтгаалан: хэргэлэхэд таатай, олон эерэг сайн үр дүнгүүдийн талаар бидэнд мэдэгдэж талархаж байдаг нь бидний ажилд их урам, итгэл өгсөөр байна.

 

АНУ-д үйлдвэрлэсэн Монголд анх удаа борлуулж байгаа бүтээгдэхүүн; Хүчилтөрөгчийн хангамж нэмэх, хордлого тайлах үйлчилгээтэй.

Монгол дахь албан ёсны төлөөлөгч борлуулагч: "Новалинк" ХХК

 

Liquid Oxygen Drops

Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл хэрэглэцгээе,

Posted by Шингэн Хүчилтөрөгч on Wednesday, December 16, 2015