2016-08-20 / Зөвлөгөө,

ХЭА-н тухай болон Антиоксидант хэрэглээний судалгаа, шинжилгээ, тооцоолох

ХЭА-н тухай болон Антиоксидант хэрэглээний судалгаа, шинжилгээ, тооцоолох

Хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай, Антиоксидант хэрэглээ

ХХЭАА-н ажилтанууд болон хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалсан мэргэжлийн нийт ажилчдад зориулан нийтлэв. Урт гэлтгүй уншиж, эрүүл мэндийн ач холбогдлуудыг нь тэмдэглэж аваарай.

Эрүүл мэнд эрхэм чухал.  

Ажлын байрны нөхцөлөөс шалтгаалан тухайн ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөөллүүд байнга үүсч байдаг. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөр хамгааллын баримт бичиг, дүрэм журмуудад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэж, хор саармагжуулах, хордлого тайлах бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх талаар заасан байдаг. Мөн төсөвт өртгийг нь суулгасан байдаг боловч бодит байдал дээр энэ талаар хийгдсэн судалгаа, шинжилгээ нь тодорхой бус, үр дүн муутайгаас гадна цөөн хэдэн байгууллага л стандартын дагуу хэрэгжүүлдэг байна. Иймд бид эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын хувьд судалгаа шинжилгээ,  шинжлэх ухааны үндэслэлтэй баримтанд тулгуурлан мэдээлэл бэлтгэлээ.

1. Мэргэжлийн нөлөөлөл

Ажлын байрны нөхцлөөс шалтгаалсан хордлого, биед үүссэн хүндрэлүүдийг тайлж, арилгалгүй олон өдөр сараар ажилласанаас болж мэргэжлээс шалтгаалах өвчлөл цаашлаад суурь өвчлөлд хүргэдэг байна. Иймд бид өдөр тутам хөдөлмөрийн нөхцлөөс үүссэн хордлого хүндрэлүүдийг тухайн өдөр бүрт нь тайлах, "Антиоксидант” үйлчилгээ авах хэрэгтэй болж байгаа юм. Ингэж тухайн өдөрт нь хордлогыг тайлснаар эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой. Мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн бүтээмжид ч сайнаар нөлөөлдөг байна. Доорх хүснэгтэд ажлын байрны орчин, нөхцлөөс шалтгаалж хүний биед үүсдэг хүндрэл, өвчлөлүүдийн талаар тусгалаа.

Ажлын байрны орчин, нөхцөл Салбар  Биед үүсэх хүндрэл Ажилтны биед үүсэх өвчлөл
1 Хүчилтөрөгчийн хомсдолтой, ил шаталтын процесс явагддаг, агаарын чанар муутай орчинд

Гагнуур хийдэг газрууд, цахилгаан дулааны станцууд, ил болон далд уурхай, шууд агаарын солилцоо хийгддэггүй оффис, агуулах, бусад төрлийн байгууламжууд

"Карбоксигемоглобин” КОГ Биеийн ерөнхий эрүүл мэнд доройтно. Толгой өвдөх, таллаж өвдөх-мигрень, амьсгалын замын өвчин цаашлаад МШӨ ба суурь өвчлөлд хүргэдэг байна.
2 Орчны бохирдолтой, химийн бодисын нөлөөтэй гм Нүүрсний уурхай, цэвэрлэх байгууламжууд, нефьт, нефтийн бүтээгдэхүүн хадгалах, түгээх байгууламжууд гм Хар тугалга, химийн  гэх мэт хүнд элементүүд цусанд орох Биеийн ерөнхий эрүүл мэнд доройтно. Экзим, амьсгалын замын өвчлөлд хүргэнэ. Цаашлаад МШӨ ба суурь өвчлөлд хүргэдэг байна.

Хүснэгтээс харахад дээрх ажил мэргэжлийн хүмүүст нийтлэг зүйл ажиглагдаж байгаа нь Нэгт цусан дахь эсэд Карбоксигемоглобин үүсч байна. Хоёрт бодисын солилцоо муудах, ядаргаа үүсэх зэрэг хүндрэлүүд түгээмэл байна. ДЭМБ-ын гаргасан цусан дахь  карбоксигемоглобин хэдэн хувь байгаагаас шалтгаалан, хүний биед үүсэх хүндрэлүүдийг харьцуулсан диаграмыг гаргасан байдаг ба энэ үзүүлэлтээр хотын агаарын бохирдолын хэмжээ л гэхэд ажлын байрны хортой нөхцлийн индексээс хэтэрсэн байдаг байна.

2. Хөдөлмөрийн Эрүүл ахуйн үүднээс Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг хэрэглэх нь

Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл нь АНУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эрүүл мэндэд өндөр ач холбогдрлтой бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүний бас нэгэн давуу тал нь шингэн хэлбэртэй, дусаалгаар дусааж ууж хэрэглэдэг, нэг удаагийн хэрэглээ нь үнийн хувьд маш хямд.  Дараах үндсэн хоёр үйлчилгээг үзүүлнэ.

1-рт Хүчилтөрөгчийн хангамж сайжирна:

Биеийн энерги нэмэгдэж, дархлаа сайжирч, эд эсүүдийн чадварыг дээшлүүлэх ба эрүүлжих процессыг хурдасгана.

2-рт Бодисын солилцоог идэвхжүүлнэ:

рН-г тогтворжуулна, хордлого, ядаргаа тайлах зэрэг эерэг үзүүлэлттэй. Ингэснээр зориулалтын антиоксидант үйлчилгээ болдог юм.

Найрлагандаа: Цэвэршүүлсэн ус, шингээгдсэн шингэн хүчилтөрөгч, идэвхтэй эрдэст минералууд электролит хэлбэрээр агуулагдсан байдаг тул хүний биед ямар нэгэн харшлах зүйлгүй ба  төрөөд нэг хонож буй хүүхдээс эхлээд хөгшин настай, жирэмсэн, хордлоготой, зүрх судасны дутмагшилтай болон  астматай  хүмүүс ч хэрэглэж байна.

Үр дүн, судалгаа шинжилгээ:

Бид ханган нийлүүлэх байгууллагаараа дамжуулан байнгын хэрэглэгчдийн бүртгэл хөтлөн судалгаа явуулж байгаа ба 2015 оны 9-р сараас хойш 2000 –аад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэн боловсруулж, Монгол улсын хэмжээнд гарсан мэдээллүүдийг нэгтгэн түүвэрлэж дараах үр дүнг мэдэгдэж байна.

Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэлийг хэрэглэдэг хэрэглэгчид Тоо

Гарсан үр дүнгүүд: Судалгаанд хамрагдсан 2000 хэрэглэгчийн биед гарсан үр дүнд тулгуурлан доорх үзүүлэлтүүдийг гаргав.

1 Хүүхэд 350

Нярай болон бага насны хүүхдүүдийн  хүчилтөрөгчийн хомсдлоос үүссэн зовиурууд арилж, тархины даралтын шинж тэмдэг зовиур багасах арилах, хоол нойрондоо сайжрах, байнга уйлагнах зовиурлах шинж тэмдгүүд арилж байна. Хэвийн өсөлт бойжилт дэмжигдэж байна.

2 Жирэмсэн эмэгтэйчүүд 500 Эх, ургийн хүчилтөрөгчийн хангамж сайжирна. Улмаар жирэмсний эхэн үеийн хордлого тайлагдаж, умайн базлалт буюу тонус арилж, дутуу төрөх эрсдлийг багасгаж байна, Ургийн хэвийн өсөлт бойжилтыг дэмжиж байна.
3 Хортой, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс 150

Нефтийн бүтээгдэхүүн, будаг, агаарын маш муу орчинд ажилладаг хүмүүсийн хордлого тайлагдаж байна. Экзим загатнаа арилж, толгойн өвдөлт, таллаж өвдөх (мигрень) арилж, биед таатай мэдрэмж өгөх ба ядаргаа, хордлого тайлагдаж ажиллах эрч хүч нэмэгдэж байна. Хоолны шингэц сайжирч, унтаж амрахдаа нойрондоо бүрэн ханах зэрэг сайн үр дүнгүүд гарсаар байна.

4 Өндөр настнууд 100 Биед энерги нэмэгдэх, кислородный аппарат зүүх хугацаа холдох, хүчилтөрөгчийн нэмэлт нь бодисын солилцоог идэвхжүүлж сахар, гармоны өөрчлөлтийн хордлого багасаж байгаа зэрэг олон эерэг үр дүнгүүд гарсаар байна.
5 Өвчтөнүүд 500 Эдгэрэлт түргэсч, бодисын солилцоо сайжирснаар зүрх судас дутмагшил багасч, тархи судасны үйл ажиллагаа сайжирч, эд эсүүдийн нөхөн сэргээх үйл явцыг хурдасгаж байна. Ялангуяа аутизмын өвчлөлтэй эсвэл хүчилтөрөгчийн архаг дутмагшилтай хүүхдүүдэд онцгой сайн үр дүнг өгч байна.
6 Иргэд 400 Агаарын бохирдлоос үүссэн зовиурууд арилж байна. Ядралт багасч хоол боловсруулах үйл явц сайжирч, дотор муухай оргих, толгой өвдөх зэрэг ихэнхи зовиуруудаасаа салж байна. Идэвхгүй унтаа байдал нь эрс багасч байна.

3. ХЭА-н талаас хийсэн судалгаа, шинжилгээ, үр дүн ба Антиоксидант тооцоолол

2016 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс манай байгууллага МУ-ын хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв, ХЭМСТ (хуучнаар мэргэшлээс шалтгаалах өвчлөлийн эмнэлэг), Ус Сувгийн Удирдах газрын цэвэрлэх байгууламжийн ажилтнуудтай хамтран судалгаа шинжилгээний ажил явуулсан юм. Нийслэлийн Төв Цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын шинжилгээнүүдийг авч нэг сар буюу 30 хоногийн туршид Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг зохих тун хэмжээгээр олгож тухайн хугацааны дараа дахин шинжилгээнд оруулж, үр дүнг гаргасан.

Хэрэглээний өмнөх шинжилгээний хүснэгт

Ажилтан нас/ хүйс Онош Шинжилгээний үзүүлэлт Бодит үзлэгээр
1 Ажилтан Х 47/эм Атрофич, ринофарингит, НЦД гипотония КОГ-1,0% Ам хамар хатна, толгой эргэнэ АД 90/60
2 Ажилтан Б 34/эр Псиориаз ср.тяж КПИ-25,8 Арьсны тууралт
3 Ажилтан  Г 50/эр НЦД гипотония КОГ-1,0% АД 90/60
4 Ажилтан Ц 43/эм НЦД дерматит КПИ-42,5 Уруул хамрын гурв хөхөрсөн АД 90/60
5 Ажилтан П 49/эр ХИБС КПИ-33,0 Зүрхээр хатгана
6 Ажилтан Ө 53/эр Нейродерматит КОГ-2,1% Арьсны тууралттай

Тайлбар: КОГ карбооксигеиоглобин хувиар цусанд, КПИ копропорфины индекс шээсэнд шинжилгээ хийгдэв. Ажилтнуудын хувийн мэдээллийг задруулахгүйн үүднээс овог нэрүүд бичигдээгүй болно. Шаардлагатай тохиолдолд шинжилгээ үзлэгийн баримтуудыг эх хувиар нь үзэж танилцаж болно. ХЭМСТ-ийн лабораторид хийв.

Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн хэрэглээний дараах үр дүнг үзүүлэв.

Ажилтан нас/ хүйс Шинжилгээний үзүүлэлт Бодит үзлэгээр /эмчилгээний дараахь/
1 Ажилтан Х 47/эм КОГ-0,0%

Нойрондоо сайжирч, тамир тэнхээ сайжирч ядрах нь багассан. Зовиур арилсан

2 Ажилтан Б 34/эр КПИ- 16,3 Хордлого тайлагдсан.
3 Ажилтан Г 50/эр КОГ-0,0% Бодисын солилцоо сайжирсан, нойрондоо сайжирч ядралт багассан.
4 Ажилтан Ц 43/эм КПИ- өгөөгүй Давтан шинжилгээ өгөөгүй.
5 Ажилтан П 49/эр КПИ-15,3 Зүрхээр хатгах нь больсон зүрхний эм хэрэглэхээ больсон. Зовиур арилсан
6 Ажилтан Ө 53/эр КОГ-0,0% Хордлого тайлагдсан. Тамир тэнхээ сайжирсан зовиур арилсан

Дүгнэлт:

Зориулалтын антиоксидант үйлчилгээ бүхий бэлдмэлийг хэрэглэснээр хөдөлмөрийн нөхцлөөс үүссэн зовиурууд арилж байгаа ба өдөр тутам биед хуримтлагдаж буй хордлогуудыг тайлснаар зарим өвчлөлүүд эдгэрч, биеийн ядаргаа тайлагдаж, бодисын солилцоо эрчимжсэнээр ажиллах эрч хүч дээшилж байгаа эерэг үр дүнгүүд гарч байна.

Хордлого тайлах, хор саармагжуулах үйлчилгээний талаар дараах тооцооллыг хүргэж байна. Үүнд: КОГ цусан дахь хэмжээг 90-100 хувиар бууруулж байна. КПИ индэкс 30-60% буурсан, энэ үзүүлэлт нь антиоксидант зориулалтын бэлдмэлийг байнга хэрэглэснээр  бие дэх химийн бодисууд  90-100 хувиар багасч (биеэс гадагшилж) байгаа нь харагдаж байна. Мөн дархлааны системийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг ба биеийн тамир тэнхээг дээшлүүлж, ядаргааг арилгадаг зэрэг үр дүнгүүдийг Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг хэрэглэснээр авч болно.

Мэргэжлээс шалтгаалах өвчин, суурь өвчлөлд хүргэхгүй байх хамгийн зөв алхам бол үр дүнтэй зориулалтын антиоксидант үйлчилгээ авах юм.

Судалгаа шинжилгээг хамтран хийсэн байгууллага хувь хүмүүст талархсанаа илэрхийлье.

Хөдөлмөрийн Яам, ХЭМСТ, ХЭМСТөвийн дарга Мягмарсүх, Судалгаа Хөгжлийн Газрын дарга З.Золбоо

ХЭМСҮТ(хуучнаар Мэргэшлээс шалтгаалах өвчлөлийн эмнэлэг)-ийн хамт олон, Лаботорийн эмч ажилчид,

УСУГ, Цэврлэх байгууламжийн хамт олон, Цэвэрлэх байгууламжийн эмч Ц. Хүрэлдулам нарт,

Хордлогын Үндэсний Төвийн дарга хурандаа н, Гүрбазар нарт баярлаж талархсанаа илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

НоваЛинк Эмнэлгийн Хүний Их эмч Кл,профессор Б.Нарантуяа