2016-03-30 /

Safety Health Expo 2016

Safety Health Expo 2016

2016 оны гуравдугаар сарны 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Safety Expo 2016" үзэсгэлэнд "Новалинк" ХХК нь “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл” бүтээгдэхүүнээрээ оролцлоо.

Хөдөлмөрийн яамны сайд Г. Баярсайхан, ХЭМСТөвийн захирал Мягмарсүх нар үзэсгэлэнг нээж үг хэлэв.

Сайд  Г.Баярсайхан: ХАА болон ХЭА салбар нь цаг тутам хөгжиж өөрчлөгдөж байгаа бөгөөд манай компани аж ахуйн нэгжүүд уг хөгжлийг өөрсдийн үйл ажиллагаандаа тусгаж, Монгол хүн ажлын байрнаасаа гэртээ эрүүл энх харьдаг байх уриаг дэвшүүлэв. Тус үзэсгэлэнгийн үеэр ХХАА болон ХЭА талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн судлаачдын илтгэл тавигдаж чухал ач холбогдолтой мэдээллийг оролцогч нарт өгсөн юм.

Манай "Новалинк" ХХК нь Хөдөлмөрийн Эрүүл Ахуйн үүднээс ажлын байрнаас үүдэлтэй хордлогыг тайлах орчин үеийн чиг хандлага, түүнийг хэрхэн байгууллагадаа авч хэрэгжүүлэх болон эдийн засгийн хэмнэлттэй үр дүнтэй байх талаас нь танилцуулж мэдээлэл өглөө.

Expo-д ирсэн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ярилцлага хийх явцад ХЭА, хуулийн дагуу хор саармагжуулах, хордлого тайлах бүтээгдэхүүнээр ажилчдаа хангах, хэрэглэх процесс нь эрүүл мэндийн үр дүнтэй байгаа эсэх нь тодорхойгүй эсвэл антиоксидант үйлчилгээгээр огт хангадаггүй зэрэг сөрөг тал харагдаж байв. Ихэнхи байгууллагуудын ажилчддаа хангаж буй хор саармагжуулах, хордлого тайлах бүтээгдэхүүнүүд нь антиоксидант чанарыг нь тооцоолох боломжгүй (яг хорыг саармагжуулж байгаа эсэх эсвэл хордлого тайлж буй эсэх нь тодорхойгүй) байна. Ийм үр дүн нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр хангаж байгаа явц нь нэгдүгээрт ажилчдын эрүүл мэнд, хоёрдугаарт эдийн засгийн ач холбогдолгүй муу хөрөнгө оруулалт болж байна.

Энэ талаар ХЭМСТөвийн захирал Мягмарсүхтэй ярилцаж тохиролцон цаашид хамтарч ажиллах талаар хэд хэдэн тохиролцоонд хүрэв. Хотын цэвэрлэх байгууламжийн ажилчдын хор саармагжуулах, хордлого тайлах үүднээс шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг хэрэглэх (нэг ээлжийн ажилчдыг сонгон авч Новалинк ХХК-с үнэ төлбөргүй бүтээгдэхүүнээр хангах), мөн Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн Антиоксидант шинж чанарыг ажилчдын биед гарч байгаа үр дүнгүүд болон лабораторийн шинжилгээ, баримтад тулгуурлан тодорхойлох талаар ярилцаж тохиролцов.

Энэ үзэсгэлэн нь Монгол хүн ажлын байртай, эрүүл энх амьдрах үүднээс зохиогдсон томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа болж өнгөрсөн ба зохион байгуулагч Safety Resource Mongolia компаний хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.