Хаврын ядаргаа, өвлийн утааны хордлогоо тайлцгаая,

Хаврын ядаргаагаа тайлах уу,

Өвлийн хүйтэний улирал дуусч дулааны улирал эхэлж байгаатай, улирлын өөрчлөлт дулааны шилжилттэй холбоотой бидний биед өөрчлөлтүүд гарч байдаг. Ихэвчлэн ханш нээсэн өдрөөс хойш 28 хоногийн хугацаанд, нийт хүмүүсийн 60 орчим хувь нь дээрхи улиралын өөрчлөлт бие дээр нь мэдрэгддэг. Амархан ядрах, унтаа залхуу байдалд байх, нойрондоо ханахгүй, өглөө амарсан шинжгүй босч ирэх мөн өдрийн ихэнхи цагийг идэвхигүй байдалд байх зэрэг олон шинж тэмдгээр мэдрэгдэнэ. Энэ нь ямар нэгэн өвчлөл биш зүгээр л улирлын өөрчлөлтийн бидэнд мэдрэгдэж байгаа шинж тэмдгүүд юм. Хэдий ийм боловч жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, бага насны хүүхдүүд, өвчтэй байгаа хүмүүст энэ нь ихээхэн хэцүү байдалтайгаар мэдрэгдэх ба цаашлаад дархлаа султгах, ядаргаанд оруулах, бусад хүндрэлүүд гарч ирж болзошгүй байдаг. Иймд манай “Новалинк” эмнэлэгийн зүгээс та бүхэнд дараахь зөвлөгөөг агч байна.

Хооллолт,  Их идэх нь муу. Учир нь шингээх процесс хэт ачаалласнаас үүдэлтэй ядаргааг бүр ч их нэмдэг. Хүнсний нарийн ногоог хоолондоо болцыг нь (жигнэж эсвэл хагас болгож) тааруулж хэрэглэх хэрэгтэй. Амтат чинжүү, бууцай, вандуй, сармис, бүх төрлийн байцаа (брокколи байцаа) болон жимс жимсгэнийг голцуу хэрэглэх нь биеийн бодисын солилцоог эрчимжүүлж өгөхөөс гадна ядаргааг багасгаж биед байдаг хэрэгтэй минералууд бичил бодисуудыг нэмэгдүүдэх, хуримтлуулах ач холбогдолтой. Шингэц сайжруулах зорилгоор бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэж болох ба цэвэр усыг хэмжээг нь тааруулан өглөө, өдөр, орой тогтмол ууж байхыг зөвлөж байна.

Эмнэл зүйн талаас,  Өвлийн турш бидний биед нөөцлөгдсөн утааны хордлогын хуримтлал, мах- махан бүтээгдэхүүний их хэрэглээнээс үүдэлтэй цусан дахь хордуулагч бодисын хэмжээ , сахар ба холестрины хэмжээ ихэссэн  байдаг. Эдгээр сөрөг үр дагаваруудыг бидний биеийн элэг гэх эрхтэн эдгээрийг задлаж хоргүйжүүлэх-антиоксидант үйлчилгээг хийдэг ба элэг хэт ачаалласнаас үүдэлтэй биед ядаргаа, сульдаа, цусан дахь сахар, холестрины хэм хэмжээг барьж байхад хүндрэл үүсч байдаг байна. Иймд элэгний болон нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж өгөх зорилгоор “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл” ийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл”нь бодисын солилцоог эрчимжүүлж антиоксидант буюу хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг ба биеийн эд эсүүдийг хүчилтөрөгчөөр сайн хангаж өгдөг тул элэг болон нойр булчирхайн үйл ажиллагаанд дэм болж өгдөг. Ингэснээр биед үүсэх дээрхи хүндрэлүүд арилах ба биеийн эд эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгснөөр ядаргааг тайлж, дархлаа сайжирч, эм эмчилгээг ч дэмжиж өгдөг байна. Иймээс Жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхдүүд, хөгшид, өвчлөлд байгаа хүмүүст хэрэглэхэд тохиромжтой байгаа юм. “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл”-ийн орц найрлаганд орж буй ус, шингээгдсэн хүчилтөрөгч нь хүний байнгын хэрэглээ, мөн агуулагдаж байгаа Төмөр Цайр Селен Хлор Сод зэрэг микроминералууд нь электролит буюу хүний биед өөрт нь оршдог минералууд учир их хэмжээгээр (өдөрт хэдэн удаа ч) хэрэглэсэн ч хордоно илүүднэ гэсэн ойлголт байхгүй юм. Ийм учраас хаврын ядаргаа, хордлого зэрэг бүхий л хүндрэлүүдийг тайлах зорилгоор бүх насныханыг хэрэглэхийг зөвлөж байна.

НоваЛинк Эмнэлгийн Хүний Их эмч Кл,профессор Б.Нарантуяа