Тархины цус харвалт - Эмчилгээ, сэргийлэх арга замууд

Тархины цус харвалт өвчин нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн дотор ихсэж байгаа ба  залуу хүмүүст ихээхэн тохиолдож байна. Тархины цус харвалт өвчин нь 2 төрлөөр хүний биед үүсдэг байна.

1-рт тархины цусан хангамж ДУТАГДАХ (цус хомсрох, цусны бүлэн судас бөглөх) энэ нь харвалтын өвчлөлийн 80%

2-рт цус АЛДАЛТ (судас хагарах, судасны цүлхэн хагарах) харвалт энэ харвалт нь тархины цус харвалтын өвлөлийн 20-иод % д тус тус бүртгэгдэж байна.

Тархины цус харвалт үндсэн 4 шинж тэмдгээр илэрнэ. Үүнд:

1, Толгой маш хүчтэй өвдөлт өгөх,

2, Нүүр ам бадайрч сулрах (хэлж ярихад бэрхшээлтэй, хүний яриаг ойлгохгүй болох),

3, Толгой эргэх дайвалзаж тэнцвэр алдах цаашлаад ухаан алдах,

4, Биеийн нэг тал саажих (гар хөл).  

Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд: хөдөлгөөнгүй тайван байлга, түргэн тусламж яаралтай дууд. Учир нь цаг алдах тутамд тархины эд эсийн үхжилт хурдан явагдах тул үхэлд ч хүргэхэд ойрхон болдог ба нөхөн сэргээх эмчилгээ хийхэд удааширах, бусад хүндрэлүүдийг авчирдаг. Иймд цаг минут бүрийг яаравчлан ашигла.

Эмчилгээг нарийн мэргэжлийн эмч нар хийж гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд хүчилтөрөгчийн хангамж сайжруулах үүднээс хүчилтөрөгчийн нэмэлт хангамжийг өгөх нэн шаардлагатай. Өвчтөн хэвтэрийн дэглэмд урт хугацааны эмчилгээ хийгддэг тул хөдөлгөөний дутагдалтай холбоотой бодисын солилцоо удааширдаг. Иймд бодисын солилцоог сайжруулах, хүчилтөрөгчийн хангамжийг дээшлүүлэх үүднээс “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл” ийг нэмэлт болгон өгөх, хэрэглэх шаардлагатай.

Учир нь өвчтөний биеийн байдлаас шалтгаалан: доройтсон , үхэжсэн эд эсийг сэргээх, эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээх процесст маш их дэмжлэг өгдөг. Эд эсүүдийн эргэн сэргээх процесст эмийн эмчилгээ сайн үр дүн үзүүлдэг ч үүний зэрэгцээгээр Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг хэрэглэснээрээ илүү үр дүнд хүрдэг байна. Илүү үр дүн гэдэг нь эд эсүүдийн нөхөн сэргэх процесс нь харьцангуй богино хугацаанд сэргээгдэж байгаа нь практикт ажиглагдаж байна. Энэ нь өвчтөний тамир тэнхээ дээшилж, орчинтой харьцах харьцаа (хэл яриа, сэтгэн бодох чадвар), хөдөлгөөний эвсэл сайжирах зэрэг мэдэгдэхүйц шинж тэмдгүүдээр харагдаж байна. Эмнэлэгээс гарсан нөхцөлд хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах эмчилгээг үргэлжлүүлэн хийхэд Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь тохиромжтой. Хэрэглэхэд хялбар, байнга биедээ авч явах боломжтой, ердийн нөхцөлд хадгална, нэг удаагийн хэрэглээний өртөг бага зэргээс гадна дээрхи өвчтөнүүд эерэг сайн үр дүнд хүрч байна.

Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэлийг хэрэглэснээр:

1-рт Хүчилтөрөгчийн хангамж сайжирна: Биеийн энерги нэмэгдэж, дархлаа сайжирч, эд эсүүдийн нөхөн төлжих чадварыг дээшлүүлэх ба эрүүлжих процессыг хурдасгана.                                                                                                                            2- рт Бодисын солилцоог идэвхижүүлнэ:   рН-г тогтворжуулж хордлого тайлна, ядаргаа арилна. Дээрхи биед үзүүлэх үйлчилгээнээс харахад ямар ч насны, аль ч хүйсний хүн мөн түүнчлэн жирэмсэн эхчүүд, зүрх судасны болон хөдөлгөөний дутагдалд (хэвтэрийн) орсон бүх хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой үйлчилгээ үзүүлж байна.

Цус харвалтаас та өөрийгөө бүрэн хамгаалж чадна.

Үнэхээр та өөрийгөө хамгаалж чадна. Учир нь бага зэрэг л өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй.

Нэгдүгээрт: Суурь өвчлөлөөс сэргийлэх (сахарын шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчлөлүүд орно.) Цусны дэлгэрэнгүй шижилгээ өгөх, Шинжилгээний үр дүнгээс цусан дахь сахарын, холестерин, триглицитрид зэрэг үзүүлэлтүүдийг хэвийн хэмжээндээ байгаа эсэхийг та өөрөө харж болно. Учир нь ямар ч шинэжилгээний хариунд байх ёстой дундаж үзүүлэлтүүд бичигдсэн байдаг. Мөн цусны даралтаа хянах, зүрхний цахилгаан бичлэг хийлгүүлэх (энэ нь хэм алдагдалтыг мэдэх), пульс оксиметр болон дотор ЭХО харуулчихад  буруудах зүйлгүй. Урьдчилан сэргийлэх болон өвчлөлийг бага дээр нь мэдэх нь харвалтаас сэргийлэх маш том алхам юм.

Хэрэв дээрхи үзүүлэлтүүд өөрчлөлттэй гарсан тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандан үзлэг хийлгүүлж зөвлөгөө авах шаардлагатай тохиолдолд эмчлүүлж эрсдлийг багасгах хэрэгтэй.

Хоёрдугаарт: Хэрэв та тамхи татдаг, илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай болон эрүүл мэндийн ямар нэгэн хүндрэлтэй бол Амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх хэрэгтэй.

Стресст орохгүй байх, ажлын хэт их ачаалал авахгүй байх
Таргалалтыг зогсоож жингээ хасах (хэвийн хэмжээнд очтол)                                                                                                   Архи, тамхины хэрэглээгээ зогсоох
Спортын болон идэвхитэй хөдөлгөөн, ууланд явган аялал хийх зэрэг идэвхитэй хэв маягийг амьдралдаа хэвшүүлэх,
Зөв хооллож хэвших, цагийн дэглэмтэй, идэх хоолныхоо каллорийг мэдэж байх ба амьтны гаралтай болон холестрин ихээр агуулсан хоолноос татгалзах, усны хэрэглээгээ хянах-нэмэх хэрэгтэй.

Та дээрхи зөвлөгөөг дагаж хэрэгжүүлснээр тархины цус харвалтаас өөрийгөө 95% хамгаалагдсан гэж үзэж болно. Бусад өвчлөлд ч гэсэн  өртөх магадлалыг ихээр бууруулж өгч, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь үнэлж баршгүй ашигтай.

Таны хамгийн сайн хөрөнгө оруулалт бол таны хувийн Эрүүл мэнд.

                                                               НоваЛинк Эмнэлгийн Хүний Их эмч Кл,профессор Б.Нарантуяа