Шингэн хүчилтөрөгчийн түгээмэл асуугддаг асуултууд
1. Тархины даралттай гэсэн уруул, хамар нь хөхөрдөг хүүхдүүдэд өгч болох уу?
Тархины даралт гэдэг нь угтаа Хүчилтөрөгч тархинд хангалттай очиж чадахгүйгээс болж хүүхдэд илэрч буюу зовиуруудыг хэлэх бөгөөд энэ тохиолдолд гол үүсгэж буй шалтгаан болох Хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархинд очих Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулснаар бидний хэлж заншсанаар тархины даралтын үед илэрч буй зовиуруудыг арилгах болон хамар уруулын гурвалжин хөхрөх, бие эрээнтэх, гар хөлийн үзүүр даарч, хөхрөлтийг арилгах эмчилгээнд хэрэглэх гол арга юм. |
2. Уйлхаараа ээрч, амархан хөхөрдөг хүүхдэд өгч болох уу?
Хүний тархи хүчилтөрөгчийн дутагдалд хамгийн мэдрэг эрхтэн бөгөөд Хүчилтөрөгч тархинд очихгүй 5-10мин болоход тархины эсүүд ахин сэргэхгүйгээр бүрэн үхждэг байна. Хүүхэд уйлах үед амьсгалаа зөв, хангалттай авч чадахгүй болсноор тархинд очих Хүчилтөрөгч багасаж, хэрэгцээ нь ихэссэнээр ээрэх, хөхрөх (Хүчилтөрөгчийн оронд нүүрс хүчлийн хий улаан эстэй холбогдсоноор), цаашлаад ухаан алдах зэргээр илэрч болно. Ээрч, хөхрөх давтамж байнгын бөгөөд, ихсэх тусам тархи Хүчилтөрөгчийн дутагдалд өртөж байх тул ийм хүүхдүүдэд нэмэлтээр зайлшгүй хүчилтөрөгчийг хэрэглүүлэх шаардлагатай.
|
3. Хүчилтөрөгчийг өөр эм хэрэглэж байгаа үед хамт хэрэглэж болох уу?
Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн найрлагад бусад эмийн бодистой урвалд орох, тухайн эмийн бодисын үйлдэлийг хүчжүүлэх эсвэл сулруулах зэрэг үйлдэл бүхий бодис байхгүй бөгөөд та ямар ч эм эмчилгээ, Витамин хэрэглэж байсан хамт хэрэглэх боломжтой. |
4. Жирэмсэн хүн уухад ямар нэгэн гаж нөлөө байгаа юу?
Жирэмсэн үед ихэнх эмийн бодисуудыг хэрэглэх нь эсрэг заалттай бөгөөд найрлага дах аль нэг химийн бодис нь урагт сөрөг нөлөө үзүүлэх эсвэл аюулгүй эсэх нь бүрэн судлагдаагүй байдаг тул хориглодог. Харин шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн найрлаганд натри, хлор, иод, магни, кали, зэс, төмөр, фосфор, селень, цайр зэрэг бидний өдөр тутамдаа хүнсээрээ авдаг эрдэсүүд маш бага хэмжээтэйгээр байхаас гадна бидний агаараас амьсгалаараа авч буй Хүчилтөрөгчийн молекул (шингэрүүлсэн хүчилтөрөгч -O4) агуулагдах тул энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдэд болон урагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юм. Хүчилтөрөгч бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ байдаг учир ихдэнэ багадана гэсэн санаа зовох зүйлгүй юм. |
5. Хүчилтөрөгчийг хэр удаан уух хэрэгтэй вэ? Курс гэж бий юу?
Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн нас, улирал харгалзахгүй, тогтмол хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд хүчилтөрөгчийг бид агаараас амьсгалаараа авч байгаатай адил хоёрдогч замаар авч байгаа тул биед илүүднэ гэж айх зүйлгүй бөгөөд амьсгалаар CO2 болж гадагшилна. Агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа хүмүүс байнга хэрэглэхийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Учир нь хүний биеийн цусан дахь Карбоксигемоглобин, Карбон Моноксид-г хор хордлогыг бууруулах арилгах хамгийн зохистой, төгс эмчилгээ нь нэмэлтээр Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах байдаг. |
6. Сахартай (Чихрийн шижин) болон өөр архаг хууч өвчтэй хүн хэрэглэж болох уу?
Архаг өвчтэй ялангуяа амьсгал, зүрх судасны өвчтэй, настай хүмүүст хүчилтөрөгчийн хангамж маш бага байх бөгөөд үүнтэй холбоотой бодисын солилцоо удааширч амархан ядарч сульдах бөгөөд бусад эрхтэн тогтолцооны хүндрэлүүд гарч эхлэдэг. Тиймээс архаг хууч өвчтэй, настай хүмүүст нэмэлтээр зайлшгүй хэрэглэхийг зөвлөж байна. Мөн сахарын өвчний үед дотор муухай оргих, хордлогод байдаг. Иймээс хордлогыг тайлах зорилгоор хэрэглэх нь зохимжтой. Сахарын түвшинг нэмэгдүүлэхгүй. |
7. Амт нь ямар вэ? Уухад эвгүй амт бий юу?
Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн найрлаганд натри, хлор, иод, магни, кали, зэс, төмөр, фосфор, селень, цайр зэрэг бидний өдөр тутамдаа хүнсээрээ авдаг эрдэсүүд агуулагдах бөгөөд эдгээрээс натри-хлор (NaCl) буюу давс маш бага хэмжээтэйгээр байх тул аман дээрээ шууд дусааж хэрэглэхэд бага зэргийн давслаг амт мэдрэгдэж болно. Зааврын дагуу бага хэмжээний усанд дусааж хэрэглэхэд ямар нэгэн амт огт байхгүй юм. |
8. Шууд амруугаа дусааж хэрэглэж болох уу?
Бага хэмжээний 30-50мл цэвэр усанд дусааж ууж хэрэглэх нь шууд аман дээрээ дусааж хэрэглэхээс илүү үр дүнтэй болох нь судлагдсан тул гэрийн нөхцөлд боломжтой бол усанд дусааж ууж хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд усанд дусаах боломжгүй үед шууд аманд дусааж хэрэглэх боломжтой. Биедээ байнга авч явж хэрэглэх боломжтой. |
9. Жирэмсэн хүний цус төлжихгүй, цус багадалттай байгаа үед хүчилтөрөгчийг хэрэглэхэд цус төлжих үү?
Цус багадалттай бол цус төлжүүлэх, цус багадалтын эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй бөгөөд цус багадалттай удаан явхад урагт ихсийн цусаар дамжин очих шим тэжээлийн бодис хангалттай очихгүй болох юм. Улаан эсийн хамгийн чухал үүрэг бол Хүчилтөрөгчийн молекулыг өөртөө холбон эд эрхтэн Хүчилтөрөгчийг зөөвөрлөн хүргэх юм. Тиймээс шингэн хүчилтөрөгчийг хэрэглэснээр цус төлжихгүй бөгөөд харин цус багадалтаас болж улаан эстэй холбогдон эр эрхтэнүүдрүү зөөвөрлөгддөг Хүчилтөрөгчийн молекул хангалттай ураг болон тархи, бусад эд эрхтэнд очиж чадахгүй байгаа тохиолдолд хоёрдогчоор хүчилтөрөгчийн нөхөж өгөн хүчилтөрөгчийн дутагдалаас үүсэх эрсдэлүүдээс сэргийлэх юм. |
10. Хэмжээ ямар вэ? Хэр удаан хэрэглэх вэ?
Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл нь:
|
МОНОС, АЗИ ФАРМ-ын бүх салбараар худалдаалагдана,
И-МОНОС 1800-1883 (энгийн тарифт) утсаар захиалж, 24 цагийн турш
хүргүүлэн авах боломжтой. Хүргэлт үнэгүй,
Site managed by Datacom LLC